Хонь

Ажил хэрэг: Ажил дээр бүх зүйл хэвийн байх ч хэнд юу хэлж байгаагаа анхаар. Даргатайгаа маргалдахын хэрэггүй, үгийг нь сонсож, алдаагаа дор бүр нь зас. Мөнгөө гамтай үр, учир нь хэрэггүй зүйлд үрчихсэнээ дараа нь анзаараад харамсаж магадгүй. Шаардлага гарвал мөнгө зээлж болно, гэхдээ буцааж өгөх хугацаагаа сайтар бодолцоорой. Хэрэгцээнээсээ илүүг зээлэх хэрэггүй.

Хайр дурлал: Энэ сар хайртай хүнээ эцэг эхдээ танилцуулах ч юм уу хамт амьдарч эхлэх зэргээр харилцаагаа шинэ түвшинд гаргахад тохиромжгүй. Бие биенээ дэмжиж, аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлж, найз нөхөдтэйгөө уулзаж, олон нийтийн газруудаар яв. Бүү муудалц, хайрт чинь танд үнэхээр эрхэм бол аль болох буулт хийхийг хичээ.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаарт гарч, спортоор хичээллэ. Аль болох уурлаж, бухимдахгүй тайван байхыг хичээгээрэй. Уур бухимдал стресст оруулж, дархлааг сулруулж, бүх өвчний эхлэл болдгийг сана.

Үхэр

Ажил хэрэг: Урин хаврын уур амьсгал танд эрч хүч бэлэглэнэ. Ажил болон хичээл сургуулийн нөхцөл байдал сайжирна. Ажилдаа үнэхээр мэргэшсэн гэдгээ харуулж чадвал удирдлага чинь бусдаас онцгойлон таныг анзаарах болно. Энэ сард танд шинэ боломж олноор гарч ирэх тул ашиглахыг хичээгтүн. Санхүүгийн тал дээр байдал тогтвортой байна. Мөнгөө бодлоготой зарцуулж орлогоо нэмэгдүүлэхийг хичээ. Бизнесийн хамтрагчтайгаа бүү маргалд, асуудлыг мэргэжлийн түвшинд шийд. Үл хөдлөх хөрөнгөөс ашиг олох юм уу, өв хөрөнгө өвлөж авч магадгүй.

Хайр дурлал: Гэр бүлийнхэн, ойр дотныхонтойгоо ойр бай. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж баярлуулаарай. Хүний амьдралд гэр бүл хамгаас эрхэм гэдгийг үргэлж санаж яв. Гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөддөө анхаарал тавь. Өөдрөг байж үргэлж инээмсэглэл цацруулж яваарай.

Эрүүл мэнд: Сарын туршид гэнэтийн осол гэмтэл, халдварт өвчнөөс сэрэмжлээрэй. Зохистой хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй. Аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг хичээгээрэй.

 

Ихэр

Ажил хэрэг: Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах үе үргэлжилнэ. Өөрийгөө харуулах цаг нь иржээ. Одоо гаргаж буй хичээл зүтгэл чинь ойрын ирээдүйд үр дүнгээ өгөх болно. Тодорхой зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Олон нийтийн ажилд ч идэвхтэй оролц. Энэ үед банкинд данс нээвэл их хэмжээний хадгаламжийн үүд нээгдэнэ.

Хайр сэтгэл: Танд хэн нэгэн хайр сэтгэлээ илчилж магадгүй, эсвэл та хэн нэгэнд хайртай болсноо хэлэхээр шийдсэн бол зүрх сэтгэлээ дага. Бусдын үгээр үг хийх хэрэггүй. Зөн совин чинь хэзээ ч чамд худал хэлэхгүй.

Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад анхаар. Хаврын хавсарганд өртөж, ханиад томуу, эсвэл жижиг өвчин тусч магадгүй. Цэвэр агаарт гарч, жимс ногоо түлхүү хэрэглэ.

Мэлхий

Ажил хэрэг: Энэ сар банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажиллагсад амжилттай. Спорт болон шоу бизнес, сурган хүмүүжүүлэх ажилд бас амжилт гаргана. Хэрвээ та бүх зүйлийг зөв, хугацаанд нь хийвэл орлого сайн байна. Идэвхтэй ажилла, тэгвэл хувь заяа таныг ивээх болно. Материаллаг талаа хөгжүүлэхэд бүх хүчээ шавхаад байлгүй оюун санаагаа ч хөгжүүлж эхэл.

Хайр дурлал: Хайр дурлалын асуудал идэвхжиж эхэлнэ. Ялангуяа 15-ны өдөр романтик үе тохиож, хосуудын харилцаа сайжирна. Энэ сард хүүхдүүдтэйгээ бүрэн ойлголцолд хүрч, тайвшралыг мэдэрч, оны эхэнд алдагдсан өөрийгөө эзэмдэх чадвараа дахин олж авна. Ханиа хайрлаж, илүү их анхаарал хандуулах аваас бүх зүйл сайхан болно.

Эрүүл мэнд: Амьдралын идэвхтэй хэмнэл нь танд эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ. Спортоор хичээллэж, эрүүл зөв хооллож, муу зуршилд бүү авт.

Арслан

Ажил хэрэг: Ажил ихтэй, маш сайн ажиллах сар. Сарын 25-наас эрч хүч бага зэрэг суларч, өөртөө итгэх итгэл алдрах, ядарч сульдах магадлалтай. Мөнгө санхүүгийн хувьд уналт өсөлт гайгүй ч сарын сүүлээр их хэмжээний мөнгө дэмий үрэгдэх юм уу, алдаж гээх магадгүй тул болгоомжил. Олон хүн урт хугацаатай зээл авахыг хүснэ. Гэхдээ үнэхээр зээл авах шаардлагатай эсэхээ сайтар эргэцүүлж бодоорой.

Хайр дурлал: Хосууд хайр дурлалын хувьд харьцангуй тогтвортой байна. Харин ганц бие хүмүүс тохиолдлын харьцааг илүүд үзнэ. Гэхдээ аливаа шийдвэрийг сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ захирагдаж биш, эрүүл ухаанаар гаргахгүй бол хожим харамсч мэднэ. Бүсгүйчүүд эрчүүддээ илүү их анхаарал халамж тавина.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн асуудлаа хойш тавьж огт болохгүй. Элдэв осол гэмтлээс болгоомжлоход илүүдэхгүй. Мөн хоолны хордлогоос сэргийлж, элдэв зүйл идэхээс татгалзаарай. 

Охин

Ажил хэрэг: Ажилдаа хамаг анхаарлаа хандуулснаар цаг үргэлж хайртай хүнээ бодохоо болино. Танд гэрлэх санал юм уу, албан тушаал дэвшүүлэх санал ирэх магадлал өндөр байна. Хэрвээ хийх ёстой зүйлээ хийчихээд байхад чинь зохих ёсоор үнэлэхгүй байгаа юм шиг санагдвал зоригтойгоор ажлаа сольж болно. Илүү дээр боломж чамайг хүлээж байж магадгүй юм. Өөрчлөгдөх, хөгжих, хэрэгтэй цагтаа хаях зүйлээ хаяхаас эмээх хэрэггүй. Мөнгөө гамтай зарцуул, бүгдийг зугаа цэнгэлд зарцуулахын хэрэггүй, маргааш гэдэг өдөр байгаа гэдгийг сана. 

Хайр дурлал: Эргэн тойрноосоо амьдралын баяр баясгаланг мэдэрч, цээж дүүрэн чөлөөтэй амьсгал. Хувийн харилцаа чинь аажмаар сайжирч, зөв урсгалдаа орно. Янз бүрийн арга хэмжээ, сонирхлын бүлэгт очсоноор өөртэйгээ санаа нийцэх хүнтэй танилцаж магадгүй.

Эрүүл мэнд: Архаг өвчин сэдэрч магадгүй учраас хүндрүүлэхгүйн тулд цаг тухайд нь эмчид үзүүл. Хөнгөн атлетик, усан спортоор хичээллэж, иллэг хийлгэ. 

Жинлүүр

Ажил хэрэг: Адал явдалтай сар айсуй. Үйл ажиллагаа идэвхжиснээр олны дундаас анзаарагдаж, үлгэр жишээ болно. Бүх юм бүтэж байгаа мэт санагдана. Гэвч энэ нь хамт ажиллагсдын дургүйцлийг хүргэж хүндрэл үүсгэж болзошгүй. Тиймээс далд явуулга, үл ойлголцол үүсч болохыг үгүйсгэхгүй. Хүмүүсийн атаархлыг төрүүлэхгүйн тулд цаг үргэлж зайнаас харьцаж, өөрийн төлөвлөгөөгөө олонд бүү дэлгэ.

Хайр дурлал: Хавартай цуг танд хайр дурлал ирэх магадлалтай. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс ханьдаа анхаарал тавьж, хэрүүл маргаанаас зайлсхий. Ирээдүйгээ төлөвлөж, түүнийхээ төлөө том алхам хийхдээ бэлдээрэй.

эрүүл мэнд: Дархлаа муудаж, архаг өвчин сэдэрч болзошгүй тул хоол ундандаа анхаарч, амин дэмлэг жимс ногоо, шинэхэн шүүс хэрэглэж, оройд эрт унтаж, өглөөд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж бай. 

Хилэнц

Ажил хэрэг: Олонхи нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаас өөрийгөө эрж хайна. Ганцаараа зожгирч, санаашрах хэрэггүй. Энэ сарын гол зорилго нь олон нийттэй харьцах. Хэдий хир олон хүнтэй харьцана төдийчинээ өөрт хэрэгтэй зүйл олныг олж авна. Ажил албан тушаалд чинь муугаар нөлөөлөх тул удирдлагатайгаа муудалцахаас зайлсхий.

Хайр дурлал: Хайртай хүндээ анхаарал тавь. Хамгийн гол нь хэнтэй хамт байхыг хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдтэй чинь холбоотой асуудал анхаарал шаардаж болзошгүй. Зарим нэг нь зугаа цэнгэл хөөцөлдөхийг хүсэх боловч өөрийгөө захирч, ажил төрөлдөө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Энэ сард их бухимдсанаас болж эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Дархлаа суларч болзошгүй. Аль болох биеэ чийрэгжүүлж, йог болон спортоор хичээллэж, тайван байхыг хичээ. 

Нум

Ажил хэрэг: Ажлын байран дээрх нөхцөл байдал сайжирна. Сарын эхэнд ажлынхантайгаа баяр тэмдэглэнэ. Ажилласан хугацаанаас хамаарч өөр өөр байх ч ихэнх хүмүүсийн хувьд цалин хөлс, албан тушаал ахих магадлалтай. Гэхдээ цалин хүсэж байсан хэмжээгээр нэмэгдэхгүй, ихэнх нь удирдлагаасаа хамааралтай байна. Хойшоо сууж, залхуурах тухай март. Энэ сард хувь хувьсгалын ажлуудаа нэгтгэж гаргаад, өөрийнхөө нэн тэргүүний санаа тавих ажлаа тодорхойлж, зохион байгуулалтаа шинээр төлөвлөвөл сайн.

Хайр дурлал: Өвөлжингөө дурлалд умбасан нумынхны завсарлага авах цаг иржээ. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүддээ анхаарал тавина. Гэр бүлийн уур амьсгал сайхан байна. Бага зэрэг үл ойлголцол үүсч болох ч хайрынхаа хүчээр намжааж, бие биедээ буулт хийгээрэй.

Эрүүл мэнд: Энэ сард ууц нурууны гэмтэл авахаас болгоомжил. Хэрвээ эрүүл мэндэд чинь ямар нэг асуудал үүсвэл бусад бүх зүйлийг үл харгалзан эрүүл мэнддээ л анхаарлаа хандуулах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.

Матар

Ажил хэрэг: Ажил дээр бүх зүйл амжилттай байна. Эхлүүлсэн төслөө дуусгаж хугацаанд нь өгөхийг хичээ. Хамтран зүтгэгчид чинь таныг дэмжих болно. Та чамлахааргүй ашиг олно. Санхүүгийн үйл ажиллагаанд болгоомжтой ханд, эргэлзээтэй төсөлд бүү хөрөнгө оруул. Мөн энэ сар бол мэдлэгийнхээ хүрээг өргөжүүлэх хамгийн таатай үе байх болно.

Хайр дурлал: Ганц бие хүмүүс энэ сард сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Хэрвээ таны зүрх сэтгэл чинь түүнийг удаан эрж хайсан хүн чинь мөн хэмээх аваас болзоонд урьж, өөрийнхөө зөн совинг шалгаж үзэх нь зүйтэй. Ойр дотныхондоо цаг зав гарга.

Эрүүл мэнд: Танд архаг өвчин хууч бий бол эрүүл мэнддээ анхаар. Өвдөхийг нь хүлээлгүй урьдчилаад эмчид үзүүл. Удаан хугацааны эмчилгээ шаардагдах магадлалтай. Өөрийгөө биш юм аа гэхэд ойр дотныхон, үр хүүхдүүдээ бод. Аль болох сайн амарч, ядрахгүй байхыг хичээ.

Хумх

Ажил хэрэг: Мэргэжлийн үйл ажиллагаанд хумхынхан материаллаг ашгийг илүү сонирхоно. Энэ сар тэдний хувьд ашиг олж болох хамгийн тохиромжтой үе. Тиймээс хичээнгүй сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Орлогын шинэ эх үүсвэр олох магадлалтай. Гэхдээ гарз хохирол учирч болох эрсдэл ч байна. Чухал шийдвэр гаргахдаа болгоомжтой ханд. Уур цухал ихтэй, бухимдуу байх нь харьцаанд чинь нөлөөлнө.

Хайр дурлал: Шунал тачаал, гэнэтийн дурлалаас болж хайрттайгаа муудалцана. Харилцаагаа хадгалж үлдэхэд хэцүү байна. Бүхэл жилийн турш дурлалын гурвалжин үүсгэх магадлалтай. Товчхондоо энэ сар чамд тийм ч найрсаг хандахгүй тул өөрөө маш сайн хичээж, алдаагаа давтахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Биеийн чинь ерөнхий эрүүл мэнд сайн байна. Гэхдээ огт анхаарахгүй орхих хэрэггүй. Бэртэж гэмтэх, халдварт өвчин тусахаас сэргийл.

Загас

Ажил хэрэг: Ажил дээр тань идэвхтэй, шийдэмгий байдал шаардагдана. Хэдийчинээ их хичээл зүтгэл гаргана, төдийчинээ үр дүнтэй байна. Загасныхныг их анхаарах учраас энэ сар бол өөрийнхөө хэн болохыг харуулах сар. Удирдлага чинь таныг анзаарч сонирхолтой төсөл санал болгож магадгүй. Санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай байж, эргэлзээтэй төсөлд хөрөнгө оруулахаас зайлсхий.

Хайр дурлал: Олонхи нь энэ сард шинэ хайр дурлалтай учрах юм уу чухал шийдвэр гаргана. Ганц бие хүмүүс аль болох найз нөхөдтэйгөө гадуур гар, сонирхолтой хүнтэй учрах магадлал өндөр байна. Өөрийг тань сонирхоод байгаа хүнийг анхааралдаа ав.

Эрүүл мэнд: Аль болох хөдөлгөөнтэй байж, биед сөрөг нөлөөтэй зүйлд донтохоос сэргийл. Элдэв осол гэмтлээс болгоомжлоход илүүдэхгүй. Мөн хоолны хордлогоос сэргийлж, элдэв зүйл идэхээс татгалзаарай.