Залуу багш оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх, шинэ санааг дэмжих, хөгжүүлэх, цаашид бодит ажил болгох тал дээр хамтарч ажиллах зорилгоор Монголын Залуучуудын Холбооноос “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн.

Нийт 10 төрлөөр явагддаг уг бага хурлын материал хүлээн авах хугацаа дууссан бөгөөд 107 бүтээл ирсэн байна. Зөвхөн залуучуудын дунд гэлтгүй, улсдаа толгой цохидог томоохон эрдэм шинжилгээний бага хурлуудын нэг  болох “Эврика” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох гэж нилээн том шалгуурыг давдаг юм. Өөрийн сургууль дээр зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож эхний 3 байрт шалгарсан оюутнууд оролцох эрх авдаг бөгөөд өөрийн бүтээлээрээ магистр, бакалаврын зэрэг хамгаалсан залуу багш нар оролцдог юм. “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаанууд энэ сарын 7-11-ний хооронд МЗХ-ны төв байран дээр болох бол, сүүлийн шалгаруулалт 16-ны өдрийн 10 цагт Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах юм байна.