Жаземина Росси 1955 онд Францы Корсика арлын нутагт төржээ. Тэрбээр 30 наснаасаа загварын тайзнаа гарч, энэ салбарт хүчин зүтгэх болжээ. 

Росси өөрийн үрчлээсээ огт нуудаггүй бөгөөд бууралтсан үсээ ч огт буддаггүй гэнэ. Жаземин 1990 оны үед ч буурал үстэй байсан бөгөөд энэ нь түүний содон төрх нь байсан учир Нью Йоркийн загварын тайзнаа содон загвар өмсөгчийн нэг байсаар өдийг хүрчээ. Одоо 62 нас хүрсэн тэрбээр охин, ач охины хамтаар амьдардаг бөгөөд олон нийтийн сүлжээ сайтнаа 270 мянган дагагчтай гэнэ.