Сайн байна уу? Би 3н настай охинтой байхдаа одоогийн нөхөртэйгээ суугаад 4н жил болж байна дундаасаа 1 жаахаан хөөрхөөн охинтой.

Нөхөр маань миний том охинд сайн ханддаг, яг л аав шиг нь эрхлүүлнэ, тоглоно, зэмлэнэ. Алаг үзэж байсан удаа байхгүй ээ...1 асуудал гэвэл манай эмээгийх болон манайх 1орцны дээд доод давхарт амьдардаг. Том охин маань эмээгийхээр их орж гарж хонодог. Гэртээ байхад л эмээ орж ирээд хүүхэд чихэр жимсээр хуураад аваад явна, дандаа чихэр өгнө...
Аав нь 1 өдөр чихэр битгий өг шүд нь болохоо байлаа гэсэн чинь эмээ хүүхэд ад үзлээ амттан идүүлсэнгүй гээд бөөн хэрүүл боллоо, эмээ хүүхэд бүр хэлээ хазаад л эрхлүүлсэн чинь аав нь та ингэж эрхлүүлж болохгүй хүүхэд эвдээд байна гэж хэлсний төлөө дахиа л бөөн хэрүүл, өнөөдөр аавтайгаа гижигдэж тоголж байгаад аав нь ширүүдүүлсэн бололтой том охин уйлчихсан чинь дахиаа л бөөн хэрүүл... намайг сал гэнэээ. Манай нөхрийг хэлэх хэлэхгүй үгээр баахан л хэллээ. Би нөхрөө хүүхдэд үг хэлж байхад огт дуугардаггүй (өөрийх нь аав байсан бол бас л хэлэх л байсан), охиноо ч гэсэн зөв сайхан хүмүүжүүлэхийн тулд өөрөө үлгэрлэж маш их хичээдэг нөхөр маань ч бас их хичээдэг.

7 хоногт 1 удаа охин нөхөр 2 маань болзоонд явдаг кино үзэж хооллох гэх мэт...Мэдээж хүн алдаа дутагдал гаргана тэр болгонд нь би хэлж залруулж ойлгуулна. Охин бид 2т дахиж ийм сайн хань заяахгүй гэдгийг би мэддэг....
Одоо харин яахаа мэдэхээ байлаа. Байраа зараад нүүдэг ч юм билүү гэж бодлоо. Байраа би өөрийнхөө хийдэг бизнессээр авсан нөхөр маань тохижуулсан, машинаа ч би өөрөө авсан нөхөр маань машингүй байсан. Эмээ анхнаасаа тэрэнд дургүй байсан,  байргүй л гэнэ, машингүй л гэнэ, ядуу л гэнэ, хоосон л гэнэ.

Хүнтэй суух байсын бол ядаж машин тэрэгтэй хүнтэй суухад яадаг юм гээд л их л хэмлэнэ дээ... Хааяа 1 эмээгийхээр ороод гарахад л үгээр хэмлэнэ, наад хоооны саваа тэжээж яадаг юм гэх мэтээр. Нөхөр маань угийн л дуу муутай даруу төлөв хүн байдаг тэгсэн чинь л хүнтэй үг сольсонгүй, арчаагүй, доожоогүй гээд л...
Өнөөдөр нөхрийг маань хоосон ирсэн биз дээ, гуйлгачин царайлаад нтр гээд л баахан харааж өгөв. Би тэсэлгүй 2 хатуу үг хэлчихсэн (эмээ маань намайг өсгөсөн учраас би өөдөөс нь юу ч хэлдэггүй үгээр нь байдаг гэх үү дээ)
Одоо сүүлдээ салдаг ч юмуу даа гэж бодогдож байна. Эсвэл байраа зараад нүүдэг ч юм уу. Саллаа гэж бодоход том охин маань 2 дахиа өнчирч, бага маань бас л өнчирөх нь (том маань аавдаа мааш сайн)
Салахгүй байя гэхээр эмээ маань насаараа л бид 2-г иймэрхүү байлгах нь. Нүүе гэхээр бас л хайран санагдаад. Та бүхэн маань надад зөвлөгөө өгөөч