Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Брүүклин Нетс багийн дөрвөн гишүүний covid-19 цар тахлын шинжилгээний хариу эерэг гарсны дотор NBA-ийн аварга, "Улирлын үнэ цэнэтэй тоглогч" Кевин Дюрант багтжээ.

Брүүклин Нетс багийн зүгээс халдвар авсан эдгээр тамирчдаа тусгаарлалтанд аваад байгаагаа мэдээлжээ. Одоогоор NBA-д Рүди Гобер, Донован Митчелл, Кевин Дюрант, Кристиан Вүүд зэрэг од тоглогчид шинэ коронавирусийн халдвар аваад байгаа юм. 

Брүүклин Нетс багийн хувьд одоогоор хаагдаад байгаа улирлын тоглолтын үеэр хамгийн сүүлийн учраа нь Лос Анжелес Лэйкерс багтай хийсэн тоглолт байжээ.