Засгийн газраас эдийн засгийг дэмжих талаар гаргасан шийдвэрийг танилцууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "ББСБ, ХЗХ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны харьяанд зохицуулагддаг байгууллагууд зэх зээлийн 7.4 хувь дээр ажилладаг. Активын журмын ангиллыг Сангийн яамтай хамтарч баталдаг байгаа. Шийдвэрийг зээлдэгчид ААН-үүдийн хүсэлтийг үндэслээд гаргаж байгаа. Активын журмын ангиллаар зээлийг дөрөв ангилдаг. Бүх зээлийг оруулж байгаа. Хугацаа хэтэрсэн зээлийг 120 хоног хүртэл хугацаа хэтэрсэн ангилалд орохгүй. Хямралын үед муу зээлд ангилагдвал иргэн, ААН дараагийн эх үүсвэр авах боломжгүй болдог. Үүнийг шийдэж байна. Зээл олгогч байгууллагад ямар асуудал үүсдэг гэхээр эрсдлийн сан байгуулах хэрэгтэй болдог. Гаргаж байгаа зээлийн бүтээгдэхүүний зардал өсдөг. Энэ асуудлыг шийдэж байгаа.

ББСБ, ХЗХ-ны хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос олон удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал буурдаг харин энэ хугацаанд хэдэн ч удаа хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг олгож байна. Зохицуулалтын байгууллагуудтай ярьж байна. СЗХ-ны зүгээс хүүгийн дарамт, зээлийн эргэн төлөлтийн талаар мэргэжлийн холбоод, санхүүгийн байгуулагынхантай уулзаж байна. 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй болсон байна. Зарим нь хүү, үндсэн төлбөр дээр хөнгөлөлт үзүүлж байна. Хувь хүний орлого, бизнес нь хэвийн явж байгаа бол төлөлтөө сар сардаа хийгээд явахад болно. Харин хүндрэл гарсан бол энэ шийдвэрийг дагаж мөрдөөрэй гэдгийг онцолж хэлье" гэсэн юм.

Сангийн сайд хугацааг өндөржүүлсэн байдал хэзээ зарласан өдрөөс эхлэн тооцсон аж. Нэгдүгээр сарын 27-ноос эхлээд өндөржүүлсэн байдал зарласан тиймээс нийтдээ гурван сарын хугацаанд дээрх шийдвэр хэрэгжих юм.