2020 оны гуравдугаар сарын 19-ний өдөр "Алтанбулаг" авто замын боомтоор орж ирсэн нийт 48 иргэний биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн хяналт, тандалт хийж 48 иргэнийг ажиглалтад түр тусгаарлалаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн А/42 тоот "Зохион байгуулалтын арга хэмжээ авах, дайчлан ажиллуулах тухай" тушаалын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ 4 байцаагч "Алтанбулаг" боомтод ажиллаж байна.