УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдав. Энэхүү хуралдаанаар тус намаас 2020 оны төсөв тодотгох шаардлага хүргүүлж байгаа гэдгээ мэдэгдлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Коронавирусийн халдвараас сэргийлж, хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх  арга хэмжээг бид дэмжиж байгаа. Гэхдээ цар тахал эхэлснээс хойш гурван сарын хугацаанд эдийн засгийн хямрал бодит байдал болчихоод байхад Засгийн газар, УИХ хайхрамжгүй байна гэж үэж байна. Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. Үүнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Засгийн газарт хэлэх нь зүйтэй. Коронавирус гарснаас хойш урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр Засгийн газарт байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Эрүүл мэндийн ажилтнууд, иргэд энэ вирусээс урьдчилан сэргийлэх талаар тус тусын арга хэмжээгээ авсаар ирлээ. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна. ЖДҮ-ийн бизнесээ дэмжиж, зээл олгох, төсвийн тодотголоо хийж боловсруулаад УИХ-д оруулахыг санал болгосон. Гэтэл Засгийн газар хийсэнгүй. Энэ удаагийн гурав дахь саналыг УИХ-д хүргүүлнэ. УИХ-ын гишүүд цар тахал нэрээр юу хийж явааг нь мэдэгдэхгүй байна. Айл өрхүүд хоёр сар гаруй орлогогүй амьдарч байна. Зайлшгүй арга хэмжээ авах нь зөв ч эдийн засгийн хямрал маш том эрсдэлд оруулна. Айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах талаар бид шаардлага тавина. Манайхаас бусад орон төсвийн тодотголоо хийгээд, ажлаа хэрэгжүүлж байна. Манайд ямар ч өөрчлөлт хийгээгүй. УИХ-ыг яаралтай хуралдуулж, хууль тогтоолын төслөө хэлэлц.