Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Энэхүү мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл болсон ТББ, ААН, холбоод,  эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан байна. 

Намынхаа мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Тэрбээр "Энэ мөрийн хөтөлбөрөөрөө манай нам Монголын айл өрх бүрийн амьдралд эрс өөрчлөлтийг авчирна. Монголын төр түүхий эдээ экспортолдог биш, үйлдвэрлэдэг орон болно. Мөн баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү дэмжинэ. Үүгээр зогсохгүй, иргэдийн нэг сарын цалингийн доод хэмжээг  3 саяд хүргэнэ. Мөн манай нам иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Харин өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдаж авах нөхцөлийг бүрдүүлнэ" гэлээ.