Дэлхий нийтээрээ Коронавирустэй хэрхэн тэмцэж байгааг хэн хүнгүй мэдэж буй. Харин манай улс төрчид айх айдасгүй л амгалан сууна.

Ард иргэд нь орлогүй бол жижиг бизнес эрхлэгчид, баар, ресторануудын ажилчид хийгээд хувийн наймаа эрхлэгчид хүндхэн нөхцөлд байна. Тухайлбал, хотын төвд нэгэн ресторан түрээсэлж ажиллуулдаг залуус орлогогүй хэрнээ түрээсээ төлж эдийн засаг нь хүндэрч байгаа тухай ярив. Түрээслэгч нь коронавирусээс өмнө гэрээ байгуулсан тул гэрээгээ л дагаж мөрдөнө хэмээж.

Гэтэл тус ресторан нь үүдээ барьсан ганц ч төгрөгийн орлогогүй. Мөн ажилчид нь цалингаа нэхэж эхэлсэн тул яах учраа олохгүй давагдашгүй байдалд хүчин мөхөсдөс явна. Энэ мэтчлэн шийдэх олон асуудал бий ч дорвитой, амьдралд бодиттой хувь нэмэр оруулсан шийдвэрийг үл гаргав. Зүгээр л зээлийн хугацааг уртасгаж өгч иргэдийг тохуурхсан нь олон нийтэд таалагдаагүй. Иргэд зээлийн хүүг чөлөөлөх, ус, цахилгааны төлбөрийг тэглэх зэргээр арга хэмжээ авахыг хүлээж байсан юм. 

Гэвч тэд шийдвэр гаргаж чадаагүй байж мөрийн хөтөлбөрөөрөө бөөн мөнгө цацаж, бараг л ажил хийхгүй байхад болно гэх нь холгүй амлалт өгч эхэллээ. Онцгой нөхцөлд оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байж дөрвөн жил улс барихдаа хийж, бүтээж дийлэх үү? Миний санахаар АН, МАН хоёул олонхи парламентыг байгуулж төр барьж явсан. Тэр үедээ иргэдийг шаардаад байхад өдгөө мөрийн хөтөлбөртөө тусгасан бүгдийг биш юм аа гэхэд орон сууцжуулахгүй яав. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх намуудын мөрийн хөтөлбөрийг танилцуулъя.

 АРДЧИЛСАН НАМ-ын мөрийн хөтөлбөр:

Тус намын мөрийн хөтөлбөр нь  “Монгол өрх хөгжлийн бодлого” нэртэй. Мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, эдийн засгийн  өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлжээ. АН бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжихээр шийдсэн аж. Монголын төр байгалийн баялгаа түүхийгээр нь экспортолдог биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон байна. Эдийн засгийн өсөлт, тэлэлтэд  хамгийн том хувь нэмэр  оруулдаг баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэлээ түлхүү дэмжих. Монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоно.  Ингэснээр иргэдийн цалингийн доод түвшнийг  3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүйгээр  хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгохыг зорьж мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМын мөрийн хөтөлбөр: 

МАХН, ИЗНН, МУНН хамтран “Та бидний эвсэл” нэртэйгээр нэгдэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан хэмээн танилцуулав. Монгол хүний цалингийн дундаж хэмжээг 5 сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Эдийн засгийн хүндрэл тооцоог маш сайн хийсэн гэв. Тэд мөрийн хөтөлбөрөө бүтэн гурван жилийн турш боловсруулж, эрдэмтэн, судлаач нараар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлжээ.

-Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой.

-Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой.

-Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Ингэснээр монгол хүн өрөнд орохооргүй цалин орлоготой иргэдийг бий болгож, өрхийн хувьд орон сууцаар хангагдсан аюулгүй орчинд амьдарна гэнэ. Харин төрийн хувьд авлигаас ангид байж, шударгаар ард түмэндээ үйлчилж чаддаг байх ёстой. Энэ бүгд дөрвөн жилийн дотор биелэх бүрэн боломжтой аж. 

ШИНЭ ЭВСЭЛ намын хөтөлбөр:

-Авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль, хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэцэх хугацаагүй болгож, түүний хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллахыг хориглоход чиглэж байгаа ажээ. Мөн банк, санхүүгийн монофоль тогтолцоог задалж, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн боолчлолоос чөлөөлөхийг тусгажээ. Түүнчлэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан 30 тэрбум долларын өрийг 3 сая ард иргэдээр биш 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх "Өргүй монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгож, намчирхал, талцлыг зогсоохоо амлажээ.

-Стратегийн орд газруудыг ард иргэдэд өмчлүүлж баялагийн хувьсгал хийнэ.
-Экспортыг дэмжсэн " Хөгжлийн хүрд" хөтөлбөрийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн 200 мянга ажлын байр бий болгохоо мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

 

Дэлхийд зээлийн хамгийн өндөр хүүтэй орноор МОНГОЛ улс тодорсон. Тэгвэл намууд дээрх мөрийн хөтөлбөртөө тусгасан зээлийн хүүтэй холбоотой асуудлыг ядаж хэрэгжүүлж чадах уу гэдэг тун эргэлзээтэй. Учир нь эдийн засагчид хуулиндаа өөрчлөлт оруулахгүйгээр шийдэж чадахгүй гэлцдэг. Үүнээс харахад сонгуулийн тоглолтоо иргэдийн халаас руу өнгийж, тоглолт болгоно хулхидах хэмжээнд боловсруулсон уу? Төсвийн тодотголоо хийж чадахгүй байгаа үед ийм их мөнгийг тэд хаанаас олж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үү.

Эдийн засагч Д.Ангар "Улс төрийн намуудын зээлийн хүүн дээр тулгуурлаж тоглолтоо хийх гэж буй нь харагдаж байна. МАН-д зээлийн хүүг бууруулах бүрэн боломж энэ дөрвөн жилд байлаа. Гэтэл хийж чадаагүй байж дахиад амлалт өгөөд байгаа нь харамсалтай. Зээлийн хүүг 1 хувь болгох ажлыг дөрвөн жилд хийх боломжгүй. Төрийн эрхээ авчихсан нам ийм зүйл ярьж байгаа нь хачин.

Энэ бол Үндсэн хуулийн гажуудал. Улс төрийн тогтолцоогоо засрахгүй бол улс төрийн намууд нь худлаа зүйл амладаг. Хатуугаар хэлэхэд залилан байхгүй юу. Улс төрийн намууд ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хийж байна. Суурь гажуудлаа засахгүй бол дараагийн 8 жилд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр биелэхгүй, худлаа амлалт хэвээр байна" хэмээв.