"Сайн ломбард"-аас их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэл дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.
     Гуравдугаар сарын 30-ны өдрийн 14.46 цагт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Цахлайн тойргийн "Сайн” ломбарданд үл таних масктай хоёр этгээд дайрч орж ирээд гар хүлээд эд зүйл дээрэмдлээ” гэх дуудлага мэдээлэл 102 дугаарын утсаар ирсэн. Тодруулбал, баг өмссөн хоёр эрэгтэй, ломбардын ажилтанд хутга тулган 11.588.000 төгрөгийг бэлнээр, 1087 иргэний барьцаалан зээлдэх гэрээтэй 1561 ширхэг 302.946.000 төгрөгний үнэ бүхий үнэт эдлэл дээрэмдээд хэргийн газраас зугтсан. 
Дээрэмчид битүү баг өмссөн байснаас илрүүлэх ажиллагаа хэцүү байсан ч цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан, 96 цагийн дотор дээрмдсэн эд зүйл болон бэлэн мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч илрүүлэн баривчилж шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Дээрмийг тодорхой эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар бүлэглэн үгсэн тохиролцож, урьдаас төлөвлөж үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Мөн уг байцаалтаар тэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зэвсгийн чанартай зүйл ашиглан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь илрэн шалгагдаж байгаа аж. Уг этгээдүүд нь урьд нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, БЗД дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж байна. 
Харин "Сайн ломбард" нь аюулгүй байдлаа хангах “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх стандарт шаардалага” дагаж мөрдөөгүйгээс гэмт этгээдүүд боломж олгосон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгууллагүйгээс дээрх гэмт хэрэг гарсан байх магадлалтай бөгөөд тухайн аж ахуйн нэгжийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, тус цагдаагийн газраас өгсөн “Мэдэгдэл”-ийн мөрөөр хэрхэн ажил зохион байгуулсан эсэхийг шалгаж байна.
2019 онд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 536 аж ахуй нэгжүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  “Мэдэгдэл” өгч биелэлтэнд хяналт шалгалт явуулж ажилласнаар гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурсан эерэг үзүүлэлтэй байсан. 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 онд хариуцсан нийт 28 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 1650 аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл шаардлага хүргүүлэн биелэлтэнд хяналт тавьж “Мэдэгдэл-Хяналт шалгалт” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг арилгуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.  
Нийт аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй байдлаа хангах, хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа эрхлэн явуулахыг зөвлөж /анхааруулж/ байна.