Үе үе сайн үйлс хийж цахим орчинд хит болж байгаа хүн бол "Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд. Хэдийгээр сонгуульд нэр дэвших нь тодорхой байсан ч аль намаас гэдэг нь тодорхойгүй байсан. Тэгвэл  Т.Ганболд бие даан нэр дэвшихээр  болсон байна.

Ингэхдээ тэрбээр өөртэйгөө  ижил санаа зорилготой, 75 бие даагчийг эгнээндээ нэгтгэж нэг мөрийн хөтөлбөр, уриатайгаар сонгуульд оролцохоор болсон байна. Түүний эгнээнд нэгдэх бие даагчид нь салбар бүрт танигдсан, нэр цэвэр сэхээтнүүд байх аж.