Гадны аль нэг оронд очсон хэн боловч хамгийн түрүүнд guide сэтгүүл авдаг. Тухайн оронд амьдрах, аялах хугацаанд нь муухан хэлмэрчээс илүү бүхнийг хэлж, зааж, зөвлөж, чиглүүлж байдаг болохоор арга ч үгүй биз.

Эх орондоо байгаа бид ч бас өөрсдөө хаана, ямар онцлог сайхан үйлчилгээтэй газрууд байдгыг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл удаан жилийн түүхтэй Улаанбаатар хоттойгоо гадаад, дотоодын иргэдийг танилцуулах нэгэн шинэ сэтгүүл мэндэлсэн нь “Энэ бол Улаанбаатар”!

Олон төрлийн сонирхолтой мэдээ, олон талт нийтлэл, гадаад, дотоод зочдын ярилцлага, шүүмжлэл гээд бүхий л мэдээ мэдээлэл багтсан сэтгүүл англи, монгол хэл дээр гардаг.

Энэхүү сэтгүүл нь уран бүтээлчид, идэвхтэн бичигчдийн нийтлэлүүд, Улаанбаатар хотын шилдэг зоогийн газруудыг шалгаруулсан сонирхолтой санал асуулгын дүн, бүхий л үйлчилгээ, үзвэрийн газруудын хаяг, мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар оруулж өгсөнөөр илүү хүртээмжтэй, хэрэгтэй хөтөч сэтгүүл болох нэг үндэс нь болжээ.

Улаанбаатар хот бусдаас өөр, өвөрмөц бас өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Харин шинэ иргэдийг хоттой танилцуулах, ууган иргэд хоттойгоо дахин танилцах боломжийг олгосон “Энэ бол Улаанбаатар” сэтгүүл сар тутам уншигч, хэрэглэгчдийн гар дээр хүрч байх ба онгоцны буудал, автовокзал, ресторан зоогийн газрууд, гоо сайхны салонууд, супермаркет, дэлгүүрүүдээр үнэгүй тараагдах тул хүссэн хүн бүр уншиж, гарын авлагаа болгох боломжтой юм.

Та бүхэн байгууллагынхаа хаяг байршил, утасны дугаарыг энэхүү сэтгүүлд оруулахыг хүсвэл 91620111, 88710535 дугаараар холбогдох буюу [email protected] хаягаар ирүүлнэ үү.