НӨАТ-ын 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. Ингэснээр 869,000 иргэн 35.8 тэрбум төгрөгийг авч байна. 

Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар 

  • нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.