Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон.
Шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хуралдааныг 2020-05-08-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг 2018 оны наймдугаар сард гарсан билээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Махбалын гэм буруугийн шүүх хуралалдаан хамгийн анх 2019 оны нэгдүгээр сарын 18-нд товлогдож байсан Түүнээс хойш 10 удаа шүүх хуралдаан хойшилж, хэргийг хоёр удаа прокурорын хяналтад буцааж байжээ.