Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэe. Өөрийнхөө амьдралын талаар энэ грүппдээ бичиж жаахан ч гэсэн сэтгэлээ онгойлгомоор санагдлаа.

Миний биe 2011онд өөрийн гэсэн ажилтай, хамт олонтой, сайхан найз нөхөдтэй дөнгөж 20хон настай гялалзаж явсан, залуухан бүсгүй байхдаа тэр оныхоо сүүл үeд өөрөөсөө 8н насаар ах элдэв муу зуршилгүй, боловсролтой, даруухан нэгэн залуутай танилцаж тодносож явсаар нөхөр минь болж 12 оны сүүлээр нэр төртэйгөөр бэр гуйлган, амьдрал нь дөнгөж эхлэж байгаа залуу хосууд байсан учир бид хадмындаа амьдардаг болсон юм.

Удалгүй 2013 онд манай гэр бүл хөөрхөн хүүтэй болсон. Хэдийгээр хадмынхаа боол зарц мэт амьдардаг байсан ч анхныхаа хүүхдийг өлгийдөн аваад бид 2уулаа баяртай сайхан л амьдардаг байлаа. Ингэж явсаар 2015онд 2дахь хүүгээ хүлээж авлаа. Энэ хугацаанд би эрхэлсэн ажилгүй 2 хүүхэддээ бүхнээ зориулсан бусадтай л адилхан айлын завгүй эхнэр, ээж, бэр нь байв. Ингээд бид 5 жилийг хадмын хаяанд өнгөрөөж 2017онд тусдаа гарав.

Тусдаа гараад урьд амьдарч байснаасаа илүү сайхан амьдарна гэсэн бодол мөрөөдөлтэй байснаас биш бидний амьдрал салалтаар дуусна гэж төсөөлж байгаагүй. Шинэхэн байрандаа ороод 4сар болж байсан санагдана. Нэг өдөр өрөөндөө байж байтал орон дээр нөхрийн маань утсанд мсж ирэх нь байн байн сонсогдов. Нөхөр маань 00д байсан болохоор утсыг нь аваачиж өгөх санаатай орон дээрээс автал санамсаргүй мсжийг нь уншчихсан

бурхан минь тэнгэр нураад ирэх шиг л болдог юм байна лээ, хайртай шүү хайраа санаад байна гэсэн мсжүүд битүү ирсэн байсан. Би дотроо арай ч үгүй байлгүйдээ гэж дэмий л их бодлоо. Тэгээд тэсээгүйээ нөхрөө 00с гарч ирэнгүүт л тэсэрч эхэлсэн үнэхээр аймшигтай байсан. Би байдаг л чангаараа орилож өөрийн ухаангүй болсон байснаа ч тэрхэн үeдээ мэдээгүй. Одоо бодохнээ бусдад байдаг шиг тэвчээртэй хүлээцтэй зан чанар надад дутагдсан байх л даа. Гэсэн ч би маш их гомдсон нөхрөөрөө бүх үнэнг яриулсан.

Тэр хүүхэн нь 2016онд тэднийд шинээр ажилд орсон ажлынх нь газрын хүүхэн байсан. Хамгийн гомдмоор нь тэр хүүхэн ажилд орсон цагаасаа л ажлын уулзалт, томилолт зугаалга гээд бүх зүйлд манай хүнтэй хамт явдаг байсан байна лээ. Тэгэж явахдаа дотноссон гэсэн. Хорвоо eртөнц дээр хог шаар шиг хүмүүс яаж ямар ч гэмгүй мэт царайлаад амьдарч чаддаг байнаа, тэр хүүхэн надтай адилхан 2 хүүхэдтэй хүн байсныг мэдээд би үнэхээр шоконд орсон.

Нөхрийг маань эхнэртэй 2 хүүхэдтэйг нь мэдсээр байж уулздаг учирдаг цаашлаад өөртөө урвуулж дасгаж байсан хөгийн хүүхэнг би хэзээч мартахгүй ээ бас үйлийн үрээ эдлэх байх гэдэгт итгэлтэй байгаа. Тэр үeдээ би тэр хүүхэнтэй нь уулзсан. Надад тайлбарлахдаа манай нөхөр намайг араар минь олон удаа тавьж гомдоодог байсан болохоор eр нь би ч гэсэн яагаад өөр хүнтэй явж болдоггүй юм бэ гэсэн бодол төрөөд танай нөхөртэй уулздаг болсон гэсэн.

Эхэндээ манай нөхрийг ашиглах бодолтой байж байгаад сүүлрүүгээ дассан юм байх. Нөхрөө надаас уучлал эрж буцаад сайхан амьдрах талаар ярих байх гэж бодож байтал харин ч эсрэгээрээ салмаар байна гэсэн. Буруу үйлдэл хийсэндээ гэмшиж насаараа чиний дэргэд буруутай юм шиг амьдарч чадахгүй гэсэн л шалтгаан хэлсэн. Тэр явдлаас хойш бараг 4 жил өнгөрчээ. Одоо хүүхдүүд маань аавтайгаа эмээтэйгээ хамт амьдардаг.

Хүүхдүүдээ яагаад өөр дээрээ аваагүй юм бэ гэж намайг битгий буруутгаарай. Өнгөрсөн бүх хугацаанд би зөвхөн гэртээ суусан ямарч чадваргүй орлогогүй байсан тул тэр үeдээ хүүхдүүдээ аав дээр нь үлдээхээр шийдсэн юм. Хүүхдүүд маань аав дээрээ юугаар ч дутахгүй жаргалтай сайхан амьдардаг. Ганц эхийн хайраар л дутдаг гэдгийг би сайн мэдэрдэг. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд очихоор хадам ээж зэхэн зохон хийгээд л бараг уулзуулахгүй байх санаатай хэг ёог гээд л их хэцүү байдаг байсаан одоо ч тийм. Миний бодол бол одоо өөр болсон.

Хэсэг хугацааны дараа хүүхдүүдээ өөр дээрээ авах тал дээр заргалдах санаатай байгаа. Саяхан хүүхдүүдийн маань аав нөгөө хүүхэнтэйгээ 2 хүүхэдтэй нь бас миний 2 хүүхэдтэй ингээд 6-уулаа тусдаа гарах санаатай байгаагаа хэлсэн. Хүүхдүүд маань хэтэрхий нялх байна шүү дээ, төрсөн эх нь байсаар байтал өөрийнхөө буруугаас болж гэр бүлээ сүйтгэчихээд аав гэх тэр хүн одоо болтол яагаад гэмшдэггүй юм бэ? яагаад би хүүхдүүддээ хойд эхийн гар харуулах ёстой юм бэ? өнгөрсөн 5 гаруй жилийн амьдралдаа би яг юуг буруу хийсэн юм бол доо гэж өдөр шөнөгүй л бодож өөрөөсөө асуух юм.

Бас тэр өөдгүй хүүхнийг би хэзээж уучлаж чадахгүй. Салсанаасаа хойш хэдэн шөнийг нойргүй орон дотроо хөрвөөн, нялх үрсээ санан, хөх минь чинэрч нүд минь нулимстай хоносныг тэр бузар хүүхэн мэдэх болов уу, одоо би яг яавал дээр вэ ? Сайн санаат хүмүүс минь надад чинь сэтгэлээсээ зөвлөөч

эцэст нь хэлэхэд бусдын дурласан зүрхэнд битгий дурлаач хүмүүсээ тэгсэнээрээ хэн нэгэн хүн амьдаараа тарчлагдан үхэж байдаг юм шүү!!!  Юмс гэдэг хэзээд ээлж дараатай, харин тэр үйлийнхээ үрийг чи дараа нь даах болов уу...