Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг Тээврийн цагдаагийн албаны  /ТЦА/ алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  дөрөвдүгээр сарын 16-ны 23.50  цагт  үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт нэг  удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдэн  зугтсан хэрэг үйлдэгдсэн байна. Улмаар ТЦА-ны  алба хаагчид сэжигтэн А, Б нарыг шуурхай илрүүлэн  дайчлан баривчилж, хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.  Тиймээс  шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангахыг ТЦА-аас анхааруулж буй.