Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд сумын төв дэх ээжийнхээсээ гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 10:00 цагт эхлүүлсэн. 04.21-ний өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Намын даваа” гэдэг газраас “Хурхын боом” гэдэг газар хүртэл нийт 55 км-т “Онон” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон ба 04.22-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.