Өнөөдөр намууд Сонгуулийн Ерөнхий хороонд сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. 

Л.Болд: Өмнө нь улс төрийн намууд эвсэх вий гэдгээс эрх баригчид ямагт айж дэлхийд хаа ч байхгүй дэглэмийг тогтоосон байсан. Үүнийг бид өөрчилж чадсан. Шинэ-эвсэлд сонгуульд оролцох дөрвөн намаас гадна улс төрийн 11 нам багтсан. Өөрөөр хэлбэл, монгол улсад бүртгэлтэй намуудын гуравны нэг нь энэ эсвэлд багтаж байгаа. Зөвхөн намууд биш 100 гаруй хөдөлгөөнүүд, мэргэжлийн холбоод, эрдэмтдийн бүлэглэлүүд гээд иргэний нийгмийн олон төлөөлөл оролцож эвсэлийн зорилтыг тодорхойлсон. Шинэ эвсэл мөрийн хөтөлбөртөө мөнгө, цалин, орон сууц амлаагүй. Шударга шүүхтэй болно. Үндсэн хуулийн дагуу монгол улсынхаа иргэний баялагыг тэгш хуваана гэдгийг тусгасан. Аудитын газраас нэр томьёогоо засах талаар л буцаагдсан. Тэрнээс биелүүлэх боломжгүй гэсэн хариуг өгөөгүй. 

Н.Алтанхуяг: Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвших хүсэлтээ өглөө. Тэрбээр АН-аас намайг хассан гээд олон нийтэд мэдээлсэн. Тэгэхдээ надад мэдээлээгүй бичгээр өгөхийг шаардахад өнөөдрийг хүртэл ирүүлсэнгүй. Тэгээд би бие дааж нэр дэвшихээр боллоо. Мөрийн хөтөлбөрөө эртнээс төлөвлөж боловсруулаагүй ээ. Улс орныхоо цаашдын хувь заяанд хийх зайлшгүй ажил гээд гурван зүйлийг томьёолж гаргаад, яриад байгааг ард түмэн мэднэ. Түүнийг л мөрийн хөтөлбөртөө тусгалаа.

-Шударга бусын хонгилыг цааш нь заавал нураах ёстой юм. Ингэхэд би оролцоно.

-Газрын доорх баялагыг цөөнхи нь аваад иргэд ядуурчихаад байна.

-Дундаж давхаргыг босгох хэрэгтэй. Босгохдоо би оролцоё. Монголчуудын дийлэнх нь дундаж орлоготой болж байж ижил төвшинд очно шүү дээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулаад 11-11 төв дээр иргэдээсээ санал хүсэлтийг нь аваад олон ажил хийсэн. Гэтэл нөгөөдүүлд нь таалагдаагүй болохоор унагаачихсан. 2012 оны Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт монголчууд бүгд эх орондоо сайхан амьдрах байсан. Гэтэл одоо юун сайхан амьдрах байхав болсон. Олон жил иргэд намуудад их итгэл хүлээлгэж явлаа. Харин намыг дээрэмдээд авчихвал Засгийг авчих юм байна гээд намын утга учрыг алдагдуулсан. Би дотор нь явж байсан болохоор санаагаар их унах юм байна. Анхандаа сайхан явж байгаад 10, таван төгрөг хараад эвдрээд унадаг юм байна даа. Тэгэхээр олон хүн бие дааж нэр дэвшээд гараад ирвэл аль нэг намыг харж, горьдохгүйгээр эвлэлдэн нэгдээд ажлыг хийх боломжтой гэж харж, дэвшлээ. Одоо түүхий сонгууль болох гээд байх шиг. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжихгүй сонгуулиа л хийнэ гээд гүрийчихлээ гэж би харж байна.

Ж.Батзандан: Өнөөдөр Шинэ нам, Бүгд найрамдах нам, Монголын ардчилсан нам, Үнэн ба зөв нам болон монгол улсын 10 гаруй намуудын хамтарч байгуулсан Шинэ эвсэл, шударга ёсны шинэ эвсэл 12 материалаа СЕХ-нд хүргүүллээ. 2020 оны сонгуульд хүчтэй өрсөлдөгч болж оролцох болно. Өнгөрсөн 30 жилийг хоёр нам ээлжилж төр барьсан. Шинэ монголыг шударга иргэдтэйгээ хамтарч байгуулахаар байгуулагдсан юм. Ард түмнийг ялгаварлан гадуурхсан, баян хоосны ялгааг арилгахаар шинэ монгол, шударга монголыг бүтээнэ.

Э.Бат-Үүл: Миний нэрлэж сурснаар бол АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй шинэ нам Ардчилалд маш том аюул учруулаад байна. Иймд Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд би бие дааж дэвшихээр шийдсэн. Би З.Энхболдыг хаана нэр дэвшинэ тэнд очиж бие дааж нэр дэвшиж, өрсөлдөх болно.