Сүүлийн үед улс төр болоод нийгмийн амьдрал үргэлж л болох болохгүй саар зүйл гарсаар байна. Улс төрийн эрхмүүд нь нууц данс зэргээрээ мэдээллийн бай болж байгаа байна.

Жирийн иргэд дэлгүүрээс муудсан хоол, удахгүй крантнаас хортой ус гоожих юм байна л даа. Усны худаг дээр нь хянадаг камер нь ажилдаггүй юм гэсэн ...

Өмнө нь муудсан жимс зардаг гэх мэт олон шүүмжлэл хүртэж байсан Миний дэлгүүр дахин л адлаа гаргажээ. Тус дэлгүүрийн дахин нэг хэрэг тарьсныг иргэн П.Довчинсамбуу олон нийтийн сүлжээний твиттер хуудснаа гэрэл зурагтай нийтэлсэн байна. “За нөгөө засардаггүй "Миний дэлгүүр"-ийн бас нэг факт. Манай найз худалдаж авсан жимсний чанамал энэ байна. Одоо зүгээр хаагдвал таарна. Бүүр хэрээс хэтэрлээ. Ийм дэлгүүр ингэж үлгэн салган байлгах ямар хэрэг байнаа. Одоо хаах цаг нь болсон” гэж тэрээр бухимдалаа илэрхийлжээ.

Энэ мэт чанарын шаардлага хангахгүй бүтэгдэхүүн зараад байгаа нь иргэдийн эрүүл мэндийн дайсан болоод байгааг л харуулж байна.