18 настай Амани гэх бүсгүй хөл хорионы үеэр хэт уйдаснаас өөрийгөө хөгжөөхийн тулд үеэлтэйгээ хамт нуугдаж тоглохоор болжээ. Түүний хувьд угаалгын машинд нуугдах санаа олсон ч хожим нь түүнийг олсон байна.

Харин тоглоом дуусч тэрбээр үүнээсээ гарах гэтэл гацсан байна. Гэрийнхэн нь яаж ч хичээгээд түүнийг гаргаж чадаагүй аж. Тиймээс онцгой байдлын аврагч нараас тусламж авчээ. Аврагчид түүнийг угаалгын машинаас гарах хүртэл инээдээ барьж дийлээгүй гэнэ.