Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр замын хөдөлгөөнд зорчин явахдаа дүрэм зөрчсөн жолооч эмэгтэйд шаардлага тавьсны төлөө замын цагдаагийн албан хаагч алгадуулсан хэрэг гарсан бичлэг цахим орчинд тараад байгаа билээ.

Тээврийн цагдаагийн албан хаагч зүй ёсны шаардлага тавихад тухайн жолооч бүсгүй төрийн албан хаагчийг алгадсан, биед нь халдсан, дүрэм зөрчсөн гэх хэд хэдэн зөрчил гаргасан бөгөөд жолооч эмэгтэйг олж илрүүлэн зохих ёсны арга хэмжээг авах аж.