Би нөхөртэй, 1.4 сартай хүүхэдтэй. Сүүлийн үед энэ нууц амраг гэдэг зүйлийг бодож байна. Мэдээж ийм зүйл байж болохгүй хамгийн муухай зүйл. Гэхдээ л хүн боддог юм байна.

Манай нөхөр бид хоёр с....н харилцааг гэдэг зүйлийг бараг намайг жирэмсэн болоод 8 сар хүртэл хэвийн байсан гэх үү дээ сүүлийн 14 сар сардаа арай хийж 1 л хийдэг болсон. Манай хүн ерөөсөө хүсэхгүй, болохгүй байна гэсэн. Одоо бараг сардаа 1 ч байхаа болиод 2 сардаа л 1 арай хийж хийх бололтой.

Тэр нь тэгээд ямар үе вэ гэвэл манай хүн архи уухаараа л с...с хийх хүсэлтэй болдог тэгээд надад сайхан муухай байх асуудлын талаар яриад ч хэрэггүй зүгээр л өөрөө болчихвол тэгээд л болчихдог. Эхэндээ ч за яахав гэж боддог байсан чинь сүүлийн үед би өөрийгөө яг л нойлын цаас шиг эсвэл нэг гудамжны хүүхэн шиг сэтгэгдэл төрөөд өөртөө гомдоод өөр хүнтэй харилцаж үзмээр санагдаад байгаа.

Мэдээж нөхөртэйгээ хоорондын харилцаагаа яаж сайжруулах уу яахав ийхэв гээд л зөндөө л ярилцсан онц амжилт олоогүй одоо бараг манай хүн тэр сэдвээр ярихвий гэхээс айдаг байх өө би ч тэгээд байнга тэр талаар нь ярьж сэтгэл санаагаар унагаагаад яахын гэж боддог болсон.

Манай хүн угаасаа с...н тал дээр тийм нялуун халуун биш л дээ би ч ер нь өөрийгөө сайн гэж хэлэхгүй. Манай хүн идэвхитэй байлгахыг ч хүсдэггүй тийм нэг жаахан сонин зуршилтай гэх үү дээ...
Та бүхэн байсан бол ямар сонголт хийх байсан вэ?