Хэтэрхий ууртай нөхрөөсөө айх боллоо
2020/05/06
сайн байна уу? жоохон нуршуу байж магадгүй шүү гэхдээ дуустал нь уншаад зөвөлгөө өгөөрэй гэж хүсэж байна. Би гэр бүлтэй нөхөртэйгээ ээж ах дүүс маань дургүйцсээр байтал үгэнд нь орохгүй суусан, одоо 2 хөөрхөн хүүхэдтэй.
За гол шалтгаана бичи,е манай хүн ууж идэх үнэхээр их дуртай, уухаараа нэлээн агсам зантай муухай аашилж хүүхдүүдээ айлгана , намайг ч бас айлгана. Тэгээд юм л болвол энэ амьдралыг чинь би босгосон нураагаад хаяхад амархан, босгосон шигээ тийм хэцүү биш гээд л хамаг юмаа авж шидлэнэ, аашилна, эд хогшилоо эвдэж нтр болно. Ер нь л их хурц ааштай, эрүүлдээ ч гэсэн огцом уурлана, 2 хүүхэд маань жаахан хоорондоо юмаа их булаацалдана. Тэгсэн уурлаад эгчийг нь хөлнөөс нь өргөөд яг хана руу савах гэж байсан. Би гялс тэврээд авсан. Би их айсан, айсандаа нулимс ч гарахгүй гацдаг юм байна лээ. Тэгэж их айхаар тэгээд яасан чи надаас салмаар байна уу, сал л даа, 2 хүүхдээ аваад зайлж болно ш дээ гэж хэлдэг.
Чиний араас өчнөөн сайхан залуучууд гүйж байна, надаас саллаа гэхэд чамд алдах юм байхгүй биз дээ, ажил төрөл хий хамт олонтой болоод явахаар чиний ааш өөрчлөгдөхгүй байхыг чинь харнаа нтр гэдэг. Би сургуулиа төгсөөд л жирэмсэн болсон болохоор ажил нтр хийж үзээгүй юмаа.
Уухаараа ернь л их хэцүү эрүүл болохоороо л архи уухгүй ээ л гэдэг. Би ч ахиж битгий ууж ид гэж зөндөө хэлдэг ч за гэчээд л уучихдаг. Надад 2- 3 удаа гарч хүрж байсан, би айлын ганц хэлж ярих хүн байхгүй. Сүүлд зодоход нь найзтайгаа чатлаад зураг нтрэ явуулчихсан байсан чинь чи намайг найзууддаа ховоллоо нтр гээл уучаад агсам тавиад. Би их дотогшоо хүн нөхөртөө нээх Юм ярьдаггүй, уурлаад дуугаа жаахан хураахаар л чи үхсэндээ уурласан юм гээд бас миний буруу болдог. Утсаар ярихад л архи уусаныг нь мэдээд сэтгэл түгшээд тайван ч сууж чаддаггүй, салаад 2 хүүхдээ аваад явчихмаар байгаа ч хүүхдүүдээ л бодох юм, яах Вэ??? Энэ бүхэн хагас хугас нь өшөө зөндөө зүйл байгаа, надаа зөвлөөч яавал дээр вэ???
Зочин · 2020/05/12
эрийн муу эмд
Зочин · 2020/05/09
Хүүхэд чинь чамаас илүү хүнд нөхцөлд байгаа юм байна,тэд юм ойлгохгүй дөнгөж ухаан орж байгаа насандаа иим хэцүү орчинд байх Хэрэг байна уу, чи бол тэвчиж байгаа бол хүүхэд чинь аргагүй эрхэнд нь наана чинь байна,тайван амьдрал чинь эрүүл байх нөхцөл шүү дэ,хожим эцэг шигээ л хүн болно, хэрүүлтэй согтуу амьдрал хүүхдүүдийн хувьд ердийн үзэгдэл болох нь зүгээр үү,,,
Зочин · 2020/05/08
Ийм хүн засардаггүй юм даа.
ахмад хүн · 2020/05/08
Одоо ингэж шогтсон залуу чамаиг насаар чинь зовооно.хурдан сал үр хүүхдээ бод наад залуу чинь араатан баина.саин хоит аав бас бии шүү.хүн бүхэн адилгүи
zochin · 2020/05/07
sal daa
Sal · 2020/05/07
Chamd hairgui hun bn, zugeer salaad ajil olj hii.
5 · 2020/05/07
Юун яах вэ. Зүгээр л сал. Нэг хаалга хаагдхад нөгөө хаалга онгойдог юм. Хүүхдүүд ийм аавтай бсанаас аавгүй бсан нь дээр
Зочин · 2020/05/06
Zugeer l sal. Iim hertshii nuhruus, esvel mongo horongond nudee sohluulsan yahaas butsahgui avgai huuhnuud toos shoroo shig bujignaj bdag tsuvuun tsag irjee
Зочин · 2020/05/06
Bosgoz buteesen um ogt baidaggui l baihgui yu iim nuhruud. Zoohon gedes n hooloor duureed tsadaad irehleeree haltar, umhii mongol zaluuchuud ingedeg
б · 2020/05/06
хая