Уучлаарай би ганц бие ээж болоод 5 жил боллоо. Нөхөр жирэмсэн 6 сартай байхад салсан, хүүхдээ төрүүлээд 2улаа тусдаа гэрт амьдарч байгаа, байхгүйтэй зүтгээд болоод л байлаа.

Саяхнаас нэг залуу гарч ирээд их л халамжтай сайн хандаж эхэлсэн. Би хүнтэй суух бодолгүй байсан болохоор нүүр өгөхгүй гэж бодоод чухалчиж харьцдаггүй байсан ч нэг л мэдэхэд дасчихсан. Тэгээд хамт амьдрах тухай ярьж эхлэхэд би бэлэн биш айгаад байна. Шалтгаан нь хүүхдийг минь яах бол, яаж хандах бол гээд төрсөн цагаас нь хоёулахнаа амьдарсан болохоор хүү минь дураараа эрх талдаа харин тэр хүн надад л хайртай дуртай гэхээс хүүд тийм ч сайн биш бас муу биш дундыг бариад л харьцана. Хойд аав сайн хүмүүсийг мэдэх ч ер нь эцэг шиг нь хайрлахгүй зүгээр л илүү харж нүд үзүүрлээд байхгүй л бол болдог юм шиг санагдаж байна.

Эргэн тойрноо харохад тэгж боддогдог хүнтэй сууна, мэдээж дахиад хүүхэд гаргана гэхээр хүүхэд минь шоовдор хүүхэд болох гэж байгаа юм шиг санагдаад айгаад байна. Насан туршдаа хүнтэй суухгүй хүүхдээ л бодоод амьдрах ёстой юм болов уу. Туршлагатай ээж, аавууд минь надад зөвлөгөө өгөөч тэгэх үү гуйж байна