УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнгөрсөн 1 дүгээр сард гишүүний бүрэн эрхээсээ татгалзснаас хойш улс төрөөс хол байсан ч зургаан сар хүрэхгүй хугацааны дараа дахин эргэн ирэх шийд гаргаад байгаа билээ.

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгээ зарлаад буй тэрбээр сүүлийн хэдэн өдрүүдэд фэйсбүүк орчинд ихээхэн идэвхтэй байгаа юм. Фэйсбүүк сайтнаа хувийн хаягаа хожуу нээсэн ч түүнийг дагах хүн олон болжээ. Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд тэрбээр УИХ-ын сонгуульд Хан Уул дүүргээс бие даан нэр дэвшинэ гэдгээ цахим орчиндоо албан ёсоор мэдэгдэн ийн бичжээ. 

Эрч хүч илэрхийлсэн морин цагийн мэнд ээ!
Өнөөдөр УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүргээс бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр миний бие хуульд зааснаар дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ.
Хүүгээ дэмжиж ХАН-УУЛ дүүргийн 11-р хорооны сонгогч, ээж маань эхний дэмжигч болж гарын үсгээ зурлаа.
Монгол төр болон эрхэм ээждээ хүндэтгэл үзүүлж монгол цэргийн хувцсаа өмслөө.
Хүмүүн бид эхийнхээ ач тусын талаарх сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлэх үг, шүлэг, дуу, ном зохиол ихээр бичдэг. Тэгсэн хэдий ч бидний хэрэглээний эрхэм дээд тансаг үгс сэтгэл, дотоод мэдрэмжээ илэрхийлэхэд хангалтгүй, дутаад байгаа мэт санагддаг...,