Сайн байцгаан уу? Би 20 настай. Хүнтэй үерхэж үзээгүй охин байна аа. Тэгэхээр мэдээж онгоноороо, анхны үнэсэлт гэх мэт юм юу ч байхгүй байгаа.

Яагаад гэхээр би заавал хайртай хүнтэй болохоороо, ядаж найз залуутай болвол анхныхаа бүхнийг үнэ цэнэтэй өгмөөр байгаа юм л даа.

Тэгж сүүлийн хэдэн жил их тэсвэр тэвчээр гаргаж байна. Мөд найз залуутай болохгүй бол яах вэ? Хүлээсээр л байх уу? Хаа хамаагүй хүнд өгчихвөл насаараа харамсах байх гэж бодоод бас сэтгэлд сэвтэй санагдаад байна. Та нар анхныхаа шөнийн талаар хуваалцаач.

Яг хайртай хүндээ охин биеэ өгч чадсан эсэх, харамсдаг зүйл байгаа бол юу вэ? Бас анх удаа их өвдөх үү, яах бол? Анхныхтайгаа холбоотой зөвлөгөө байвал бүхнээ хэлж өгч туслаач.