Фантастик продакшний уран бүтээлч залуус хөл хорионы энэ үед үзэгч олныг хөгжөөн стресс бус инээд хөөр бэлэглэх "ЗУРА" буюу "Дайчин" хэмээх нэртэй цэнгээнт хөгжилтэй нэвтрүүлэгт бэлтгэн гурван цувралаас хүргэсэн билээ.

Өнгөрсөн бямба гарагт ДИЖИТАЛ нээлтээ хийсэн “Зура” уран сайхны кинондоо зориулж бүтээсэн “Зура” нэртэй хөгжөөнт шоу нэвтрүүлгийн ялагчид 8 сая төгрөг амласан юм. Тэмцээний ялагчаар Б. Баяртбат шалгарсан ч продакшний залуусын хамтын шийдвэрээр өнөөдөр “Зура” шоу нэвтрүүлгийн шагналын 8 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгөв.

Нэмж хэлэхэд, “Зура” уран сайхны киноны нээлтийг кино театруудад хийхээр төлөвлөсөн байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар нээсэн юм. "Фантастик продакшн" Улс төр, хууль бус үйлдэл, шударга ёсны тухай онц сонирхолтой гаргаж харуулсан "ЗУРА" киногоо Skygoь Looktv, Skymedia, Univision, DDish-ийн кино санд өнөөдрөөс албан ёсоор байршуулжээ.