ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт Коронавирусний талаарх цаг үеийн мэдээллийг өгч байгаа. Энэ үеэр тусгаарлалтад байгаа иргэдийн талаар мэдээлэл өглөө. 

Өнөөдөр Монгол улсын 170 иргэн ОХУ-аас ирсэн бөгөөд үүнээс зургаан хүнийг нь ХӨСҮ-д тусгаарласан байна.

Өнөөдрийн байлаар 1119 иргэн тусгаарлах бхайранд байгаа. 87 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.  5 хүртэлх насны, жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай 167 иргэн байгаа.

 Мөн 870 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бөгөөд тэдгээрт хянат тавин ажиллаж байгаа аж.