Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр сэрүүсэж 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг голын хөндийгөөр 8-13 градус, Олон нууруудын хөндий, говийн бүсийн баруун хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө 11-13 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.