Автомашин сонирхогч залуучуудад аа нэгэн таатай мэдээг дуулгая. Энэ оны хамгийн анхны дрифт шоу зохион байгуулагдаахаар товоо зарлалаа. "VIP auto club" -н залуус "VIP  Drift" шоуг 3 дахь жилдээ 2014.04.19-ны өдөр "Скай резорт" цанын баазын задгай талбайд зохион байгуулах нээ.

  Монголын автомашин сонирхогч мянга мянган залуусын хүсэн хүлээн байж оролцдог энэхүү шоу нь Замын цагдаагийн газрын албан ёсны зөвшөөрөл, хамтын ажиллагаатайгаар аюулгүй байдлын бүрэн ажиллагаатайгаар дэлхийн стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагддаг юм. Энэ дашрамд дуулгахад шоуны салхийг хагалж, агаарын үзүүлэх тоглолтууд, циркийн болон мотоспортын үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдээр хуран цугласан залуустаа зориулан тоглогдох гэж байгаагаараа онцлогтой юм.

   Ийнхүү хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн дрифт хийж, олныг гайхшралыг төрүүлэхийг автомашины хорхойтнууд тэсэн ядан хүлээх л үлдлээ. Залуу хүн бүрийн хүсэл тэмүүлэл, сонирхол болсон автоспорт, дрифтын шоунд хамтдаа нэг өдрийг доргио өнгөрүүлцгээе!

Зохион байгуулагч: "VIP AUTO CLUB", "MGL MEDIA GROUP", "НАРУ" студи
Дэмжигч байгууллага: "Замын Цагдаагийн газар", НҮ Улаанбаатар нэгдэл
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч:  www.DORGIO.mn  TV8 телелвиз,  Эх Орон телевиз
Мэдээллийн ивээн тэтгэгч: www.ZALUU.com , www.CAAK.mn , www.AMJILT.com , www.URLAG.mn  

“VIP DRIFT-2014” шоуны хөтөлбөр

  • ž  08:00 – 09:00 Талбайн бэлэн байдлыг шалгах
  • ž  10:30 – 10:30 RC машины уралдаан зохиогдоно
  •  10:30 – 11:00 Нээлт
  • ž  Choppers & VIP AUTO CLUB үзүүлбэр
  • ž   Нисдэг тэрэг & шүхрийн үзүүлэх тоглолт 11:00 – 11:10
    "ICE TOP" хамтлаг ая дуугаа өргөх
  • ž  11:10 – 11:20 4 зүг – Кадр ая дуугаа өргөх /VIP AUTO CLUB дуу/
  • ž  11:30 – 14:00 Дрифтийн тэмцээний I-р үе
  • ž  14:00 – 14:20 Үзэгчдэд ус ундаа тараах
  • ž  14:20 – 15:00 Дрифтийн тэмцээн II-р үе
  • ž  15:10 – 15:30  d20-ийн азтан шалгаруулж дрифтийн машинд суулгаж үзүүлэх
  • ž  15:30 – 16:20 Дрифтийн тэмцээний III-р үе
  • ž  16:30 – 16:50 Үзэгчдээс азтанууд шалгаруулах, шагнал гардуулах
  • ž  16:50 – 17:20 Дрифтийн тэмцээний финалын үе
  • ž  17:20 – 17:30 Мотоцикл машин дээгүүр харайх үзүүлбэр 
  • ž  17:30 – 18:00 Хаалтийн үйл ажиллагаа шагнал гардуулах ёслол

VIP After Party

  • ž  21:00 – 02:00 – Metropolis NClub
  • холбоо барих : 91111170 91937777

өмнөх  жилийн ШОУ-ны  бичлэг