“Give me justice”, “Рашаантын 18” зэрэг бүтээлүүдээрээ танигдсан, шинэ залуу уран бүтээлч Рэппэр Pacrap буюу Х.Ундрах өнгөрөгч пүрэв гарагт /2020.06.04/ уушгин тус газраа хутгалуулжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичсэн байв. 

“Энэ бол миний мэдэх хамгийн тархигүй хүн. Энэ хүнээс болгоомжилж яваарай. Айж, ичих болон хүнд байдаг сатгэл зүй байхгүй араатан л гэсэн үг. Чих нь дүлий мэт энэ хүнээс болж би хайртай бүхнээсээ хагацах дөхлөө. Одоо би эмнэлгийн орон дээр тарчилж байна. Ийм нийгмийн шаар шавхруунууд байхгүй болсон цагт хүчирхийлэл, ниймгийн муу муухай гэмт хэрэг алга болно. Тэнхэрснийхээ дараа иймэрхүү юмнуудтай хатуу тэмцэнэ заавал!” хэмээн бичжээ.

Одоогоор хэргийг үйлдсэн гэмт этгээд баригдаагүй аж. Сүүлмйн үед залуу репперүүдийн дунд энэ мэт хэрэг мэр сэр гарах болоод байгаа билээ. Өмнө нь рэппэр Roockie гэх залуу мөн хэвлий тус газраа хутгалуулж байсан бол рэппэр Loce цэнгээний газар зодуулсан зэрэг хэргүүд гарч байсан ч энэ удаа Pacrap хутгалуулжээ.