Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдрөөр буюу бямба гаригт Бурхан халдун ууланд авиралт хийхээр явжээ. Харин тэрээр аялалын явцад холбоо тасарсан мэдээлэл тараад байсан билээ.

  Ерөнхий сайд Алтанхуяг болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг нисдэг тэргээр нийслэлд авчирсан байна. Зэвсэгт хүчний 303 дугаар цэргийн анги дээр буусан сайдаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Ч.Сайханбилэг нар болон дагалдан яваа хүмүүсийг нь тэндээс эмнэлэгт хүргэх тухай мэдээ ирээд байсан юм. Мөн Ерөнхий сайдыг сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлнэ гэж байсан ч  тэрээр эмнэлэгт үзүүлчихээд гэр рүүгээ харьсан байна.

Ямартай ч хоёр хоног сураггүй байсан Ерөнхий сайдын сураг гарлаа. Түүнийг аврахаар нисдэг тэрэг ашигласан бөгөөд нийтдээ  28 сая  400 мянган төгрөг зарцуулсан гэнэ. Нисдэг тэрэг нэг цаг нисэхэд  зардал нь  5,680,000 төгрөг болдог бөгөөд   эрэх, зөөх ажиллагааг дор хаяж таван цаг хийсэн гэж бодоход дээрх төгрөгийг зарцуулсан гэж үзэж байгаа ажээ.

Тэгвэл Ерөнхий сайдтай хамт ууланд гацсан хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар явсан нь тодорхой боллоо. Мөн түүний гэр бүлийн хүн Х.Сэлэнгэ болон хүүхэд нь хамт явсан хэмээн эх сурвалж мэдээллээ.