Жүжигчин Б. Навчаагийн тоглосон Ардчилсан намын сурталчилгааны реклам өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд тарсан билээ. Түүнийг жүжигчин Б.Амараагийн шүдэнз асаасан рекламд хариу өглөө гэх мэтээр цахим орчинд элдэв янзаар бичиж байв.

Түүнээс гадна СУИС-ын нэг ангийн хоёрыг энэ байдлаараа түнжин хагарсан ч гэх мэдээлэл явж байлаа. Тэгвэл энэ бүх ярианд тэрбээр нэлээд бухимдсан бололтой өөрийн тайлбараа хийсэн байна. Тэрбээр энэ бол АН-ын захиалгат реклам, би жүжигчнийхээ үүднээс энэ рекламанд орсон, найруулагчийн бэлдсэн үгийг л уншиж, жүжиглэсэн. Үүнийхээ төлөө төлбөрөө ч авсан. Тэрнээс биш энэ бол Навчаа миний үзэл бодол биш хэмээн ярьсан байна. 

Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусаж байгаатай зэрэгцэн энэ мэтээр зарим нэг хүний бухимдал төрүүлэх зүйлс эхлэх бололтой.