Сайн уу сайхан зунжиж байна уу. Би гэдэг хүн нь нөхрөөсөө салсаан. Одоо харин цаашдаа хэрхэн яаж амьдрах вэ, 2 хүүхдээ өөр дээрээ авсан.

Гэртээ хүүхэд хараад их удаан суулаа ажилд орье гээд ажил хайлаа өөртөө ямар ч итгэлгүй болчиж. Өөрийгөө гологдоно энэ ажил намайг авахгүй гээд миний залуу насны гал бөхсөн бололтой. Уг нь би 32 настай дээд сургууль төгссөн, 2-3 мэргэжилтэй хүн, мөн дээрээс нь их аймхай болжээ. Энэ амьдралаа яаж нэг хүний дор орохгүй 2 хүүхдээ дутаахгүй шиг яаж амьдранаа гэж өдөржин шөнөжин бодож байна. Яг яаж би энэ амьдралаа босгоноо. Хүний гар хараад сурчихсан гэж битгий хэлээрэй, тийм байгаагүй шүү. Амьдрал ямар заавартайгаа ирэх биш дээ.

Хүүхдээ бодоод өөрийгөө бодоод хийсэн энэ сонголтондоо би хэзээ ч харамсахгүй ээ, гэр бүлийн хүчирхийлэл дэндүү ихэдсэн болохоор, нөхөртөө байнга хөөгддөг болохоор, би эргэж буцалтгүй энэ сонголтыг хийсэн юм. Эргээд харахад би өөртөө итгэлгүй өмсөж зүүх хувцасгүй зүгээр нэг хүний бөглөөс явж амьдарсан юм байна. Би гэхдээ бууж өгөхгүй ээ. Том, том компианууд яаж ажилчдаа шалгаруулдаг юм бол, яг юу хийвэл яаж амьдарвал хүний царай харахгүй амьдрах вэ. Нуршсанд уучлаарай. Харамгүй зөвлөгөө өгөөч.