Сайн байна уу, би нөхөр 3 настай хүү хоёрын хамт амьдардаг юмаа. Нөхөр маань араар тавьж байсан, жилийн өмнө нэг удаа маргалдаад гар хүрч хөнгөн гэмтэл аваад тэр үедээ цагдаад өгөөд салсан.

Тэрнээс хойш салаад бараг 6 сар болсон. Буцаж нийлье, ахиж алдаа гаргахгүй гээд гуйгаад байхаар нь хэсэг ниилэхгүй хэдэн сар цуг амьдрахгүйгээр харж байгаад нийлсэн. Нийлэхдээ ярилцаад ам өчигийг нь авсан. Цуг амьдраад хэсэг хугацаа өнгөрсөн байна. Одоогоор ажиглах нь ээ өөрийгөө засах гэж хичээгээд байгаа нь харагддаг. Ямарваа нэгэн юм нь дээр ярилцах нь их болсон хүүхэдтэйгээ ойр дотон болсон. Анхнаасаа л халамжтай ажилд сайн чих зөөлөнтэй хүн. Муу тал нь гэнэт аймар уурлаад зүгээр болдог зүрхний өвчтэй, муу хүмүүст уруу татагдах гээд байдаг талтай, жижигхэн юм гэлтгүй худлаа ярих гээд байдаг.

Гол асуух гэсэн юм маань юу гэвэл хүмүүсийн пост коммэнт унших нь ээ нэг удаа гар хүрсэн бол ахиж хүрнэ, хуурсан л бол ахиж хуурнаа гэх юм. Засарч чадах болов уу? Нэг л итгэж чадахгүй юу болох бол гэж бодогдоод байна, хэрвээ ахин хуурвал эсвэл гар хүрвэл сална. Сүүлийн боломж шүү гэж сайн ойлгуулсан би өөрөө ч тэгнэ л гэж бодож байгаа. Гэхдээ хүмүүсийн бодлыг сонсмоор байна.  Ийм юм болоод сайхан амьдарч чадсан эсвэл дараа нь харамссан хүн байвал бас зөвөлгөө өгөөч.