УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 2020-06-24-ны өдөр орон даяар болсон. Энэ цаг үед сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарсаар байна.

МАН олонх болох нь тодорхой болоод байгаа бол АН-ынхан УИХ-ын сонгуульд урьдчилсан байдлаар 11 суудал авахаар байна. Одоогоор Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар олонхын санал болон урдьдчилсан 100 хувийн санал аваад байна. 

Ардчилсан намынхан сонгуулийн үр дүнгийн талаар одоогоор мэдээлэл хийхгүй, маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.