СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн "Бороо хур ихтэй байсан учраас мэдээгээ гүйцэт авахад хүндрэл учирч байна. Мэдээ дамжуулахаар явсан машин гол гаталж чадахгүй, онцгой байдлын алба хаагчид туслалцаа үзүүлж байна.

Нийт 2070 санал авах хэсгийн 2035 санал авах байрнаас мэдээ ирлээ. Үлдсэн 35 санал авах байрны мэдээ дээрх шалтгаанаар хүлээгдэх нь байна. Одоогоор 15 тойргийн мэдээ 100 хувь гарсан, үлдсэн 14 тойргийн мэдээ 90 гаруй хувьтай байна. Хуульд зааснаар сонгуулийн хороо хяналтын тооллого хийх ажилдаа орсон. 1000 гаруй хэсэг дээр хяналтын тооллого хийгдэнэ. Энэ талаар өглөө мэдээллэнэ" гэлээ.

СЕХ-ны гишүүн, УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Ирцийн мэдээг хамгийн сүүлийн байдлаар авлаа.Нийслэлийн сонгогчид 73,31 хувьтай, орон нутаг 73,9 хувьтай, улс орон даяар 73,64 хувийн ирцтэй санал өглөө" гэв.