УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 2020-06-24-ны өдөр орон даяар болсон. Энэ цаг үед сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарсаар байна.

Дөнгөж сая  УИХ-ын 2020 оны сонгуулийн 15-р тойрог Увс аймгийн санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Тус аймаг нь гурван мандаттай. Тус мандатын эздээр

  • О.Цогтгэрэл /АН/
  • Ч.Хүрэлбаатар /МАН/
  • Б.Чойжилсүрэн /МАН/ нар тодроод байна.

Тэдэнтэй хамт УИХ-н гишүүн С.Жавхлан, Байгаль орчны сайд Н.Цэрэнбат нар хүчтэй өрсөлдсөн юм.