Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллээ хийв.

Тэрбээр "Зургаадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсөн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бол мөн нэг хүн эргэж халдвартай оношлогдоод халдвартын эмчилгээ рүү орлоо" гэв.