Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүч үзэх 512 бөхийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Энэ талаар Үндэсний Бөхийн Салбар хорооноос мэдэгдсэн бөгөөд 28 хүртэл явуулах аж.

Бөхчүүд 10:00-17:00 цагийн хооронд МҮБХ-ны албан ёсны пэйж хуудас (Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө) хаягаар хандаж бүртгүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд биечлэн бүртгүүлэх юм байна.