Өнөөдөр “The Hu” хамтлагийн тоглолттой. Тоглолтоос олсон орлогыг УОК-т хандив болгон өргөх бөгөөд тоглолт VI сарын 28-ны өдөр буюу өнөөдөр 22:00 цагаас онлайнаар явагдана.

Тоглолт хоёр цаг үргэлжлэх юм. Онлайн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” компани ажиллаж, МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх гэнэ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.