Өнөөдөр 2020 оны УИХ-ын анхдугаар чуулган эхэлсэн бөгөөд даргаараа Г.Занданшатарыг улираан томилсон бол АН-ын бүлэг хуралдаж Улсын Их Хурлын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ.

Ингэснээр УИХ-д анх удаагаа эмэгтэй дэд даргатай болж байгаа юм. Тэрбээр 2020 оны сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшин сонгогдсон бөгөөд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр, 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг даргаар тус тусажиллаж байсан билээ.