2020 оны буюу найм дахь удаагийн УИХ-ын гишүүд энэ долоо хоногоос чуулганаа эхлүүлж, ажилдаа ороод байгаа билээ. Тэгвэл энэ жилийн УИХ-ын гишүүд шинэ тренд гаргасан нь танилцах үдэшлэг гэнэ.

Шинэ УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг өнөөдөр /2020.07.03/ орой зарлагджээ. Уг үйл ажиллагаа нь уламжлал болгон зохиогдож ирээгүй бөгөөд энэ жилийн сонгуулиар сонгогдсон гишүүдийн дунд л болох гэж байгаа нь энэ юм.  

Өнөөдрийн үйл ажиллагаа нь чөлөөт уулзалтын хэлбэрээр явагдах аж.