Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.05/ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долдугаар сарын 4-нд нийт 55 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд, вирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний нэг нь 22 настай оюутан байсан бол нөгөөх нь ачаа тээврийн 30 настай жолооч байна.