Улсын төсөв өнөөдрийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад байгаа. Энэ нь төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа илтгэж байна. Цар тахлын улмаас тооцоолоогүй зарлага ихэсч, улсын олох ёстой байсан орлогууд хэдэн зуун сая төгрөгөөр тасарч байгаа болохоор арга ч үгүй биз...

Харин үүнд салбарын сайд нь огт санаа зовохгүй, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд анхаарч байна. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “2020 оны сонгуульд МАН төрийн эрхийг барихаар болсон. Мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийхээр болсон. Эхлээд бүтэц бүрэлдэхүүн гараадахаг” хэмээн тэрбээр төсвийн тодотголд анхаарал хандуулахгүй байгаагаа товч бөгөөд тодорхой хариулчхав.

Буцаж байгаа бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг ажлаа өгч магадгүй байгаа болохоор төсвийн тодотголд нэг их анхаарахгүй байна гэсэн агуулгыг Сангийн сайд хэлчихлээ.

Төсөвт тодотгол хийхгүй гэж том том дуугарч байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ийнхүү үнэнд гүйцэгдэж төсөвт тодотгол хийнэ гэдгэ эхэллээ. Харин сайдын сэнтийгээс буухтай зэрэгцэн ийнхүү төсвийн тодотгол ярьж эхлэхэд энэ мэтээр хариуцлагагүй үг хэлж байгаа нь төрийн хар хүнд байх ёстой үг, үйлдэл мөн үү гэдгийг бодох л асуудал...

Хэрвээ төсвийн тодотголыг яаралтай хийж, эдийн засагтаа анхаарахгүй бол элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэхээнд ортол нь муутгах болох нь. Улс төржиж болно. Улсаараа дэнчин тавьж улс төржиж болох юм уу даа төрийн эрх барьж байгаа МАН-ынхаан???