Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын тохиолдуулан “Мах Импэкс” хувьцаат компани нийт хэрэглэгчдэдээ зориулж “Хэрэглэгч танд баярлалаа” хөтөлбөрийн хүрээнд "Номин супермаркет" 7 салбар, "Оргил супермаркет" 6 салбар, "Миний сүлжээ" 5 салбар, Сансар сүлжээ" дэлгүүрийн 5 салбар, "Е-Март" 3 салбарууд нийт 26 байршилд технологийн мэргэжлийн баг бүрэлдэхүүн хэрэглэгчдэд үйлчилж ажиллаж байгаа юм байна.

Тус хөтөлбөр нь хэрэглэгчдэд илүү амар, хялбар байх бөгөөд цаг завыг нь хэмнэх явдал юм.

Хэрэглэгч танд баярлалаа хөтөлбөр нь 07 дугаар сарын 05, 06, 07, 08, 09, 10-н өдрүүдэд хэрэглэгч та бүхэнд хүрч ажиллах ба бүтээгдэхүүний танд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэрэгцээтэй зөв бүтээгдэхүүнээ сонгоход тань туслах юм.

 Мөн “Мах Импэкс” хувьцаат компани нь /COVID-19/ вирусийн тархалтын нөхцөл байдал УОК-ийн шийдвэр гарсантай холбоотойгоор хэрэглэгч та бүхэндээ шинээр “Нүүдэл наадмын дугуй хуушуур”-г үйлдвэрлэж үйлдвэрийн аргаар гүн хөлдөөж мөн шорлож амталсан “Нүүдэл Шорлог”-гийг таны хэрэгцээнд тохируулсан савлагаатай  үйлдвэрлэж нийт хэрэглэгчдэдээ зориулан гаргаж хүргэлтээр болон бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалж байна.

Энэ жилийн наадмын хуушуурыг үйлдвэрээс хэрэглэгч та гэртээ 7700-7070 дугаарт холбогдож Улаанбаатар хот дотор гэртээ үнэгүй хүргүүлэн авах боломжтой гэдгээрээ онцлог болж байна.