Ховд аймагт хоёр иргэн тарваган тахал тусан, эмчлүүлж байгаа билээ. Тус аймаг орох, гарах замыг өчигдөр нээсэн. Тэгвэл өөр нэгэн аймаг болох Баян-Өлгийд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Тус аймагт 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарваганы махыг хэрэглэн, улмаар халуурсан гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор тухайн иргэний шинжилгээний хариу хараахан гараагүй байна.