Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.

Баяр наадмын хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдүүдийг амны хаалт зүүлгэнэ гэх ташаа мэдээлэл тархаад байгаа.  Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад "Уралдааны үед хүүхэд амна хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой.

Гарааны үед хяналтыг хувьд энэ жил коронавируст “КОВИД-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Тиймээс хүүхдүүд маань картаа хаяж, гэмтээж болохгүй.   Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй.
Уралдааны үед гарсан аливаа зөрчлийг илрүүлж, арилгуулах, гарсан зөрчлийг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэнэ." гэв.