Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аас баталсантай холбогдуулан өмнөх Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолыг хүчингүй болгожээ.

Нэг үгээр хэлбэл Засгийн газрын гишүүдийн томилох тухай тогтоолын хүчингүй болгосноор өнөөдрөөс эхлээд Засгийн газрын гишүүд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байна гэсэн үг юм.

Харин энэ нөхцөл байдлыг УИХ-ын дарга Г.Занданшатар ингэж тайлбар хийсэн юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газрын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Түүгээр Засгийн газрын гишүүдийн дөрвөөс доошгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг зохицуулалт үйлчлээд эхэлчихсэн учраас Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, чадамжийг баталсан тогтоол хүчингүй болгохоос өөр замгүй. 

Тиймээс аль болох хурдан Засгийн газрын гишүүдийг томилох шаардлагатай байна. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгчийг томилох хэлбэрээр шийдвэрлэж болох зохицуулалттай. 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж Засгийн газрын гишүүдийг томилно. УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. Энэ долоо хоногт багтаан Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилно гэсэн юм.

Ийнхүү Засгийн газар гишүүнгүй болсон бөгөөд тун яаралтай шинэ сайдуудын нэрс тодрох буй за. Харин энэ удаад хэн, хэн гэх эрхмүүд сайдын албан тушаалд очих нь өдийг хүртэл тодорхой бус байна. 

Албан бус таамгаар, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ улирна. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдоржийг улираах, эсхүл Х.Нямбаатарыг оруулж ирэхээр яригдаж байгаа бол Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг улираана. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэлээс гадна Улсын нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд асан Т.Хүрэлбаатарын нэр яригдаж байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазарыг улираах, эсвэл Я.Содбаатар, “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн захирал Б.Ганхуягийг оруулж ирэх таамаг байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбатыг улираах, эсвэл хуучин сайд Д.Оюунхоролыг. Харин Гадаад харилцааны сайдад Д.Зоригт, Батлан хамгаалын сайдад Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайдад “Эрдэс монгол”ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар одоогоор өрсөлдөгчгүй, нэгээр гарч ирэхээр яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд М.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, дэд сайдад нэр дэвшиж байсан М.Батбаяр нарын нэр багтжээ.

ХХААХҮ-ийн сайдад Д.Тэрбишдагва, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Учрал таамагт явна. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдад Ө.Энхтүвшингийн нэр ганцаараа яригдаж байна. Харин Соёлын сайдад дэд сайд Г.Ганбаяр, найруулагч Н.Наранбаатар, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нарыг салбар дотроос нь томилохоор яригдаж байна.

Шинэ Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй байх аж. 

Засгийн газар нь:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам

-Батлан хамгаалах яам

-Гадаад харилцааны яам

-Сангийн яам

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;

-Барилга, хот байгуулалтын яам

-Боловсрол, шинжлэх ухааны яам

-Зам, тээврийн хөгжлийн яам

-Соёлын яам

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

-Эрчим хүчний яам

-Эрүүл мэндийн яам гэсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм